• Гэр бүлийг тэтгэсэн дэд сайдын томилгоо

    Шадар сайд Ө.Энхтүвшин явахад хүү Э.Золбоо нь дэд сайд, Ж.Энхбаярыг явахад хадам дүү С.Мөнгөнчимэг нь хоёр дахиа дэд сайд, Ж.Батзанданг сонгуульд унахад ах Ж.Бат-Эрдэнэ нь дэд сайд боллоо.

    Үүнийг шүүмжлэх хүн олон байна. Монгол улс ямар феодалын угсаа залгамжлах ёстой улс уу хэмээн асуух хүн олон байна.

    Хамгийн олон удаа сайдын алба хашиж байсан, Шадар сайд асан Э.Энхтүвшингийн хүү Э.Золбоог дэд сайд болгож байгаа нь угсаа залгамжлал тогтоох эхлэл үү гэцгээж байна. Аавынхаа УОК-ыг даргалж байхад тусгай үүргийн онгоцоор очер дайран ирсэн хэмээх хэл аманд өртөж байсан түүнд аллергитэх хүн олон байна.

    Өмнөх дөрвөн жилд ХНХ-ын дэд сайдын албыг хашсан С.Мөнгөнчимэг энэ удаа Сангийн дэд сайд болж байгаад дургүйцэх хүмүүс ч олон байна. Түүнийг Сангийн дэд сайдын албыг Х.Булгантуяагийн дайтай залгуулна гэдэгт итгэхгүй байгаагаа илэрхийлэх хүмүүс ч цөөнгүй байна.

    Тэрээр УИХ-ын гишүүн асан, хүргэн ахынхаа лообийгоор  ийнхүү албан тушаал сэлгэж явна. Ж.Энхбаяр ЖДҮ-гийн хэргээс болж нэр дэвшээгүй, бас түүнээсээ болж Засгийн газарт багтаагүй.

    Ж.Батзанданг УИХ-ын гишүүн байх үед байнга агентлаг, төрийн өмчит компани удирдаж ирсэн ах Ж.Бат-Эрдэнэ нь энэ удаа дэд сайд болов. Ж.Батзандан УИХ-ын сонгуульд унасан ч ахыгаа дэд сайдад дэмжүүлж байгаа нь өмнөх 4 жилд МАН-ын залуустай хамт МАНАН-тай тэмцсэний, АН-ыг арчаагүй харагдуулсны хаялга гэлцэнэ.

    Гэвч иймэрхүү маягаар төрд гарч ирсэн хэдэн нөхдүүд гэр бүлээрээ төрийн албыг үнэгүйдүүлсээр байна.Ингэж төрийн албыг улстөрийн давуу байдлын шагнал, гэр бүлсэг байдлаар дүүргэж буй нь нөгөө яриад байгаа шударга ёсонд нь нийцэх үү?

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ