​ОПЕК болон газрын тос олборлогчид газрын тос олборлолтыг багасгана

Нефьт экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК, ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнууд 8-р сараас эхлэн үйлдвэрлэлээ өдөрт 7.7 сая баррель болгон бууруулахаар тохиролцсон тухай мэдээлжээ.

ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнуудын сайд нарын хяналтын нэгдсэн хороо видео хурал хийж,  хурлаар дэлхийн улс орнууд шинэ коронавирусийн тахал өвчнийг даван туулж, аажмаар сэргэхийн хирээр дэлхийн эдийн засаг сайжрах шинж тэмдэг илэрч байгаа бол наймдугаар сараас газрын тосны олборлолтыг бууруулах гэрээний хоёрдугаар үе шатанд орно, өөрөөр хэлбэл олборлолтын хэмжээг өдөрт 7.7 сая баррель болгон бууруулна гэж мэдэгджээ.

Энэхүү мэдэгдэлд тэмдэглэхдээ, ОПЕК болон газрын тос олборлогч ОПЕК-ийн бус орнууд нефьт олборлох хэмжээгээ багасгах нь шударга төдийгүй газрын тосны зах зээлийн урт хугацааны тогтвортой байдлыг хангах, зах зээлийн нийлүүлэлт ба эрэлтийн тэнцвэрийг сэргээхэд чухал ач холбогдолтой юм гэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ