• Говь-Алтай аймагт 16 настай хүүхэд тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдлаа

    2020-07-16

    Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд 16 настай, эрэгтэй хүүхэд тарваган тахлын сэжигтэйгээр сумын эмнэлэгт тусгаарлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлээ.

    Уг хүүхэд долдугаар сарын 14-нд тарваганы мах идсэн өгүүлэмжтэй бөгөөд өчигдрөөс эхлэн өндөр халуурч ханиалгасан байна. Хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Аймгаас мэргэжлийн эмч нарын баг тус сум руу явлаа. Ард иргэдийг тарвага агнахгүй, мах, түүхий эд эрхтэнг идэхгүй байхыг анхааруулж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ