• Дүүгээ нохойноос хамгаалсан бяцхан хүү нүүрэндээ 90-ээс олон оёдол тавиулжээ

    2020-07-16

    Дүүгээ нохойноос хамгаалсан зургаан настай бяцхан хүү Бридж Валкер цахим орчинд олны талархлыг хүлээгээд буй. АНУ-ын Вёоминг мужид аав, ээж, дүүгийн хамт амьдардаг тэрээр дөрвөн настай эмэгтэй дүүгээ German shepherd үүлдрийн нохойн халдлагаас хамгаалсан юм.

    Бяцхан хүүгийн энэ үйлдлийг жүжигчин Анне Хатэвэй “супер баатар” хэмээн цахим орчинд нийтэлсэн юм.

    Дүүгээ хамгаалах үед нохой дайрсан хэвээр байсан бөгөөд хүүгийн хацрыг, нүүрэн хэсэгт томоохон хэмжээний гэмтэл учруулжээ.

    Болсон явдлын дараа хүүг эмнэлэгт хүргэж, хоёр цагийн турш хагалгааны өрөөнд байсан ба 90-ээс илүү олон тооны оёдол тавиулжээ. Аав нь хүүгээсээ яагаад дүүгийнхээ урдуур орсныг асуухад “Хэрвээ хэн нэгэн өвдөх ёстой бол тэр нь би байх ёстой гэж бодсон” хэмээн хариулжээ.

    Эх сурвалж:Cnn

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ