НБОГ:Гурван төрлийн могой, сарьсан багваахайн үр төлийг байгаль дээр нь тавьж ажиллажээ

2020-07-16

НОБГ, НЭМГ, НМХГ, НБОГ хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

НБОГ тасгийн дарга н.Цэнгэл “Үер усны ам боож буусан 64 айл өрхөд албан шаардлагатай хүргүүлсэн. Нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалгаар явж байсан нийт 3,813 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэсэн. Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт нийт таван зэрлэг амьтны дуудлага ирсэн. Дуудлагын дагуу хариуцсан мэргэжилтнээс бүрдсэн таван хүний бүрэлдэхүүнтэй хуваарьт жижүүрүүд тогтмол гарч ажилласан.

Үүний дүнд гурван төрлийн могой, начин шонхор буюу зэрлэг махчин шувуун гурван үр төл, сарьсан багваахайн үр төлийг байгаль дээр нь тавьж асуудлыг шийдвэрлэсэн.

Иргэд болон хүүхдүүд зэрлэг амьтдын үр төлийг байгаль дээр олсон бол битгий аваач гэж хүсэх байна. Зөвхөн гэмтсэн тохиолдолд Нийслэлийн байгаль орчны газарт өгч болно” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ