• Аймгуудын наадамд хэн хэн түрүүлж, үзүүрлэв

    Монголын тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын Хувьсгалын 99 жилийн ойн үндэсний их баяр наадам долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол улсын 21 аймаг, 330 сумдад зэрэг зохион байгуулагдсан.

    Цар тахалтай холбогдуулан энэ жилийн сумдын наадамд 64 бөх, аймгуудын наадамд 128 бөх, улсын их баяр наадамд 512 бөх барилдуулах шийдвэр гаргасан.

    Улсын наадамд улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Улсын аварга цолд хүрсэн бол аймаг, дүүргийн баяр наадмуудад хэн түрүүлж, үзүүрлэсэн тухай мэдээллийг хүргэе.

    • Архангай аймаг: Цэнхэр сумын харьяат сумын заан Х.Очирхуяг түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Хайрхан сумын харьяат аймгийн начин Б.Мөнхбаяр үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Харин их шөвөгт Жаргалант сумын харьяа сумын заан С.Пүрэвжанцан, Хайрхан сумын харьяат сумын заан О.Баярбаасан нар шалгарч аймгийн цолонд хүрчээ.
    • Багануур дүүрэг:Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат аймгийн харцага Ч.Мөнхбат түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Мөнгөнморьт сумын харьяат сумын заан М.Санжмятав үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат сумын заан Ү.Батсайхан, Увс аймгийн Хяргас сумын харьяат сумын заан Ц.Билэгсайхан нар үлдэж, аймгийн цолонд хүрчээ.
    • Баян-Өлгий аймаг: Бугат сумын харьяат аймгийн начин Э.Тамираа түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Увс аймгийн Наранбулаг сумын харьяат сумын заан Б.Батбаян үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Баяннуур сумын харьяат сумын заан О.Ерболсын, Баяннуур сумын харьяат сумын заан Е.Көптилек нар шалгарч аймгийн цол хүртжээ.
    • Баянхонгор аймаг: Баянлиг сумын харьяат аймгийн харцага Ч.Алтангэрэл түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Жинст сумын харъяат аймгийн начин Э.Батмагнай үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ.
    • Булган аймаг: Сайхан сумын харьяат аймгийн начин Н.Намнансүрэн түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Сайхан сумын харьяат сумын заан Н.Намнан-Эрдэнэ үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Могод сумын харьяат аймгийн заан Б.Баянжаргал, Бүрэгхангай сумын харьяат аймгийн начин Д.Пүрэвдорж нар шалгарчээ. Булган аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны үзүүр түрүүнд ах дүү хоёр болох Насан-Очирын Намнансүрэн болон Насан-Очирын Намнан-Эрдэнэ нар тунасан ажээ.
    • Говь-Алтай аймаг: Эрдэнэ сумын харьяат аймгийн харцага Я.Бумбаяр түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Шарга сумын харьяат аймгийн арслан Э.Даваажаргал үзүүрлэж чимэг нэмжээ. Их шөвөгт Цээл сумын харьяат сумын заан Д.Алтаншагай, Шарга сумын харьяат сумын харцага Ч.Бат-Эрдэнэ нар шалгарч, аймгийн цол хүртжээ.
    • Говьсүмбэр аймагт: Төв аймгийн Жаргалант сумын харьяат аймгийн харцага Б.Содхүү түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат аймгийн начин Б.Үүрцайх үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ.Их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат сумын заан О.Эрдэнэсайхан, Ховд аймгийн Мөст сумын харьяат залуу бөх Э.Энхтөр нар тунаж, аймгийн цолонд хүрчээ.
    • Дархан-Уул аймаг: Сэлэнгэ аймгийн Хушаат сумын харьяат аймгийн начин Х.Чинбат түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат аймгийн начин Ц.Заяатүшиг үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат сумын заан Э.Очирболд, Увс аймгийн Зүүнговь сумын харьяат аймгийн начин Т.Эрхэмбаяр нар шалгарчээ.
    • Дорноговь аймаг: Хөвсгөл сумын харьяат аймгийн заан Б.Бат-Эрдэнэ түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат сумын заан Л.Лхүнрэв үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Мандах сумын харьяат аймгийн начин И.Баатарчулуун, Айраг сумын харьяат сумын заан О.Хишигдорж нар шалгарчээ.
    • Дорнод аймагт: Баян-Уул сумын харьяат аймгийн начин М.Билгүтэй түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат аймгийн заан Л.Отгонбаатар үзүүрлэж “Аймгийн заан” цолоо баталлаа.Их шөвөгт Говь-Алтай аймгийн Алтай сумын харьяат аймгийн начин Г.Бат-Ирээдүй, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн начин М.Гантулга нар тунажээ.
    • Дундговь аймагт: Эрдэнэдалай сумын харьяат аймгийн начин Д.Энхболд түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Эрдэнэдалай сумын харьяат аймгийн начин Ш.Ганбаяр үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Говь-Угтаал сумын харьяат аймгийн арслан А.Саруулсайхан, Адаацаг сумын харьяат сумын начин Т.Мягмаржав шалгарчээ.
    • Завхан аймаг: Цэцэн-Уул сумын харьяат аймгийн харцага Ш.Чинтулга түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Тосонцэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Амарсанаа үзүүрлэж чимэг нэмлээ. Их шөвөгт Цагаанчулуут сумын харьяат аймгийн начин Э.Доржсүрэн, Баянтэс сумын харьяат аймгийн начин Х.Болдбаатар нар тунажээ.
    • Налайх дүүрэг: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат аймгийн заан П.Эрдэнэбаяр түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Баян-Уул сумын харьяат сумын заан Д.Бямбадорж үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат аймгийн начин М.Балжинням, Налайх дүүргийн харьяат сумын заан М.Кажымукан нар шалгарчээ.
    • Орхон аймаг: Баян-Өндөр сумын харьяат аймгийн харцага Ө.Батзул түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Аймгийн арслан Б.Гантөмөр үзүүрлэж чимэг нэмлээ. Их шөвөгт Булган аймгийн Тэшиг сумын харьяат аймгийн заан О.Мөнх-Ирээдүй, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн начин Б.Мөнхбат нар шалгарчээ.
    • Сэлэнгэ аймаг: Хүдэр сумын харьяат аймгийн заан Д.Төрболд түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Мандал сумын харьяат аймгийн начин Э.Бат-Эрдэнэ үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Зүүнбүрэн сумын харьяат аймгийн арслан Э.Саранбаатар, Мандал сумын харьяат аймгийн харцага Х.Наранбаяр нар үлджээ.
    • Сүхбаатар аймаг: Түмэнцогт сумын харьяат сумын заан Э.Буянтогтох түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн заан А.Батсуурь үзүүрлэж “Аймгийн заан” цолоо баталлаа. Их шөвөгт Эрдэнэцагаан сумын харьяат аймгийн начин С.Буянсүрэн, Асгат сумын харьяат сумын заан А.Сүх-Очир нар тунажээ.
    • Төв аймаг: Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага И.Мандах түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Алтанбулаг сумын харьяат аймгийн арслан П.Эрхэмжаргал үзүүрлэж чимэг нэмлээ. Их шөвөгт Өндөрширээт сумын харьяат сумын заан Х.Цолмон, Баянжаргалан сумын харьяат сумын заан М.Баасанцэнд нар шалгарчээ.
    • Увс аймаг: Давст сумын харьяат сумын заан Б.Сэр-Од түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Тэс сумын харьяат аймгийн заан Х.Мөнхжаргал үзүүрлэж аймгийн заан цолоо баталлаа. Их шөвөгт Малчин сумын харьяат аймгийн заан Т.Аззаяа, Тэс сумын харьяат аймгийн начин Д.Цэнд-Аюуш нар тунажээ.
    • Ховд аймаг: Мөст сумын харьяат аймгийн заан Ц.Төмөрцоож түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн Дөргөн сумын харьяат сумын заан Г.Дармаажанцан үзүүрлэж “Аймгийн заан” цол хүртлээ.Их шөвөгт Булган сумын харьяат аймгийн арслан Д.Бадамгарав, Булган сумын харьяат аймгийн харцага Б.Анхжаргал нар шалгарчээ.
    • Хөвсгөл аймаг: Цэцэрлэг сумын харьяат аймгийн заан Г.Бат-Орших түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Бүрэнтогтох сумын харьяат аймгийн арслан Б.Хаш-Эрдэнэ үзүүрлэж чимэг нэмлээ. Их шөвөгт Төмөрбулаг сумын харьяат улсын начин М.Эрдэнэбат, Шинэ-Идэр сумын харьяат аймгийн заан Л.Энхбат нар тунажээ.
    • Өвөрхангай аймаг: Нарийнтээл сумын харьяат аймгийн арслан Б.Лхагвадорж түрүүлж арслан цолоо баталан хурц чимэг хүртсэн бол Төгрөг сумын харьяат аймгийн харцага Ц.Бямба-Отгон үлдэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Төгрөг сумын харьяат сумын заан О.Мягмардорж, Баянгол сумын харьяат залуу бөх Б.Сүхбаатар нар үлджээ.
    • Өмнөговь аймаг: Сэврэй сумын харьяат сумын заан Ц.Лувсан-Адъяа түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Булган сумын харьяат сумын заан Ц.Ёндонбаатар үлдэж “Аймгийн заан” цол хүртлээ. Их шөвөгт Баяндалай сумын харьяат аймгийн харцага Т.Төгсдөлгөөн, Баян-Овоо сумын харьяат аймгийн начин Б.Мөнхтүшиг нар тунажээ. Энэ жил 20 нас хүрсэн Ц.Лувсан-Адъяа Өмнөговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан хэмээх том цолны эзэн болж бөх сонирхогчдын анхаарлыг татжээ.
    • Хэнтий аймаг: Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн харцага Д.Алтанцоож түрүүлж “Аймгийн арслан” цол хүртсэн бол Баянмөнх сумын харьяат аймгийн арслан З.Наранбаатар үзүүрлэж чимэг нэмлээ. Их шөвөгт Батноров сумын харьяат аймгийн харцага Ц.Өнөрбат, Норовлин сумын харьяат залуу бөх А.Эрдэнэбаяр нар шалгарчээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ