• Улаанбаатар-Сөүлийн нислэгээр 167 иргэн эх орондоо ирлээ

    УОК-ын шийдвэрээр өчигдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн хоёр удаагийн нислэг үйлдэж, иргэдээ татан авлаа.

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёр дахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардаж, тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирлээ.

    Энэхүү нислэгт  бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн багтжээ.

    Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Хабу”, “Зүчи”, “Наранбулаг”, “Ивээлэн” зочид буудал, сувилалд 21 хоног тусгаарласан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ