• “Архи уух, тамхи татах, хамаг цагаа утсаа оролдож өнгөрөөх нь дархлалын эсүүдийг үй олноор нь унагааж байдаг”

    2020-11-12

    Энэхүү мэдээлэл нь долдугаар сарын 15-ны өдөр нийтлэгдсэн бөгөөд дахин сэргээн нийтэлж байгаа болно.


    Өнөөдөр мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү архи дарсаа хэтрүүлэх хэрэглэхгүй, аль болох унтах ёстой цагтаа унтаж, дархлаагаа дэмжихийг зөвлөлөө.

    Тэрбээр “Архи дарсыг хэтрүүлэн хэрэглэх, тамхи татах, стресстэх, сэтгэл санаагаар унах, зөв цагтаа унтахгүй, хамаг цагаа утсаа оролдож өнгөрөөх нь дархлалын эсүүд үй олноороо унаж байдаг. Гэхдээ байнга доошоо унахгүй. Хэрвээ архи, тамхиа хэрэглэхгүй бол дархлалын эсүүд үй олноороо сэргэж, дархлаа сэргэдэг.

    Хүн шартах үед дархлалын эсүүд маш олноороо унасан учир тэр хүний биеийн өөрийгөө хамгаалах чадвар нь муудаж, доройтсон байдаг. Өөрийгөө арчлаад, архи уухгүй байхаар сэргээд, буцаад хэвэндээ ордог. Архи, дарсаа хэтрүүлэх хэрэглэхгүй, тамхи татах зэрэг муу зуршлаа хаяж, стресстэхгүй байхыг та бүхэндээ захиж байна” хэмээн ярив.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ