• Д.Нарангэрэл:Коронавирусын эсрэг дөрвөн вакцин хүн дээрх туршилтын сүүлийн шатандаа орсон байна

    2020-07-15

    Дэлхий дахинаа коронавирусын эсрэг вакцины олон туршилт, судалгааны ажил хийгдэж байгаагаас 22 вакцин нь хүн дээр турших туршилтын шатандаа явж байна.

    Үүнээс дөрвөн вакцин нь туршилтын сүүлийн шатандаа орсон байна.

    1. АстраЗенека компанийн Оксфордын Их сургуулийн эрдэмтэдтэй хамтран бүтээж буй вакцин
    2. Сино-Фарм компанийн Хятад улсад үйлдвэрлэж байгаа вакцин
    3. Синовак компанийн Хятад улсад үйлдвэрлэж байгаа вакцин
    4. ОХУ-ын эрдэмтдийн бүтээж буй вакцин тус тус хүн дээрх туршилтын сүүлийн шатандаа оржээ.

    АНУ-ын Харшил,халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэн болон тус улсын биотехнологийн Модерна компанийн хөгжүүлж байгаа вакцины тавдугаар сард хийгдсэн эмнэлзүйн анхан шатны туршилтын урьдчилсан дүнгийн талаар албан ёсны мэдээлэл New England Journal of Medicine сэтгүүлд хэвлүүлжээ. Шинэ төрлийн коронавирусын уургийн тогтворжсон хэлбэрийг агуулсан вакцин нь нэгдүгээр шатны туршилтад хамрагдсан хүмүүст байгалийн жамаараа халдвар авсан хүмүүстэй адилхан дархлаа тогтсон байжээ.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ