• Монгол залуучууд нутаг нэгтнүүдээ байршуулах байрыг өөрсдийн гараар засч, тохижуулж байна

    2020-07-15

    Америкийн Сиатл хот дахь монгол залуучууд хүний нутагт орох оронгүй болсон нутаг нэгтнүүдээ байршуулах байрыг наадмын өдрүүдээр засч тохижуулжээ.

    Энэ долоо хоногоос эхлэн АНУ-ын цагаачлалын алба хичээл нь 100 хувь цахим болвол оюутнуудыг нутаг буцах шаардлагыг тавьж байгаа юм. Хэрвээ нутаг буцахгүй тохиолдолд албадан гаргах хүртэл арга хэмжээг авахаар болоод байна.

    Харин С.Мөнхмөр нарын залуучууд нэгдэн, оюутнуудыг байршуулах хорогдох байрнуудыг өөрсдийн гараар засч, тохижуулж байгаа аж.

    Монгол Улс зургадугаар сарын 24-нд АНУ-ын Сиатл хот руу анх удаа шууд нислэг үйлдэж, иргэдээ татаж авсан юм. Харин дараачийн нислэг хүртэл оюутан, иргэдийн аюулгүй байлгах газрыг ийнхүү бэлдэж байгаа аж.

    Хэрвээ УОК-оос дараагийн чартер нислэгүүдийн хуваарийг тодорхой болгочихвол эх орондоо буцах иргэд хуваагдан байрлах хэд хэдэн хорогдох байрыг бий болгохоор төлөвлөөд байгаа гэлээ.

    Хамгийн эхний хүмүүсээ долдугаар сарын 20-нд хүлээж авах юм.

     

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ