• Коронавирусын эсрэг вакциныг жил бүр шинэчлэх шаардлагатайг эрдэмтэд анхааруулжээ

    2020-07-14

    ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл дараахь мэдээллийг өглөө:

    Английн Kings College-ийн эрдэмтэд судлаачид коронавирусын эсрэг үүссэн дархлаа нь улирлын томуу шиг тогтворгүй байдаг гэдгийг судалгаагаар тогтоосон байна. Тиймээс жил бүр коронавирусын эсрэг вакциныг шинэчилж байх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

    Хонгконгийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар коронавирусын халдварлах чадвар нь 30 хувиар нэмэгдсэн гэж тогтоосон байна.

    Коронавирусын эсрэг сүргийн дархлаа байхгүй гэдгийг нотолсоор байгаа тул иргэн бүр биеэ чийрэгжүүлж, улирлын томууг давж гарах хүртэл дархлаагаа сэргээх хэрэгтэй байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ