• Цагдаа нар машинд ухаангүй болсон байсан хүүгийн амийг аварчээ

    2020-07-13

    Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагч нар эцэг, эхийн хараа, хяналтгүй үлдсэн байсан 11 настай хүүгийн амийг аварчээ.

    Тус цагдаагийн хэлтэст 2020 оны долдугаар сарын 12-ны өдөр “Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт машины ард өөрийгөө боомилсон байдалтай хүүхэд байна” гэх дуудлага мэдээлэл 20 цаг 24 минутанд ирэхэд эргүүлийн офицер цагдаагийн ахмад Г.Жонон , эргүүлийн цагдаа жолооч,цагдаагийн дэд ахлагч Ч.Отгонтөр нар маш шуурхай 1 минутын дотор буюу 20 цаг 25 минутанд очиж шалгасан байна.

    Ингэхэд 11 настай хүүхэд Стана маркийн автомашины ард талын тээшнээс уясан уяагаар тоглож байхдаа санамсаргүй байдлаар хоолойгоо боомилж ухаангүй шокын байдалтай, бие нь хөрсөн байдалтай байсанд эмнэлэгийн анхан шатны тусламж шуурхай үзүүлж амьсгал дэмжих массажыг 20-аад минут 103 иртэл хийж ухаан оруулан амь насыг нь аварлаа.
    Эцэг эхчүүд маань хүүхдээ хаана юугаар тоглож байгааг байнга анхаарч байгаарай.

    Эх сурвалж:Цагдаагийн Ерөнхий газар

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ