• ОХУ эрсдэл хамгийн бага орнуудтай агаарын хилээ нээх болсны дотор Монгол Улс багтжээ

    2020-07-10

    ОХУ-ын Засгийн газраас нийт 13 улс оронтой агаарын хилээ нээхээр болсныг ТАСС агентлаг мэдээлжээ.

    Өчигдөр Оросын засгийн газрын хэрэглэгчийн аюулгүй байдлыг хамгаалах байгууллага Роспотребнадзор эхний ээлжинд агаарын хилээ нээх 13 улсын жагсаалтыг тус улсын Тээврийн Яам, Холбооны Агаарын Тээврийн Агентлагт хүргүүлжээ. Үүнд Орос улс дэлхийн бусад улс орнуудтай агаарын хилээ хоёр үе шаттайгаар нээхээр болсон талаар дурьдагджээ. Харин эхний шатанд агаарын хилээ нээхэд аюулгүй улс орнуудын жагсаалтад Монгол Улс багтсан байна.

    Цар тахлын хувьд эрсдэл багатай гэж үзсэн улсуудын жагсаалтад Их Британи, Унгар, Герман, Дани, Итали, Нидерланд, Норвеги, Польш, Финланд, Вьетнам, Хятад, Монгол Шри Ланка улсууд багтсан байна.

    Сүүлийн 14 хоногийн хугацаанд халдвар хамгийн бага илэрсэн улс орнуудыг ийнхүү аюулгүй гэж үзжээ.

    Тус улс нь гуравдугаар сарын 27-ноос хойш олон улсын агаарын хилээ хааж, зөвхөн өөрсдийн иргэдээ чартер нислэгээр хүлээн авч байгаа юм.

    Эх сурвалж:ТАСС

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ