Шадар сайд Я.Содбаатар гурван насны эрлийз морьдын уралдаан зохион байгуулах шийдвэр гаргалаа

11:00 цагт Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины уралдааны салбар хорооноос НЗДТГ-ын хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

Өчигдөр үдэш Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороог шинээр томилогдсон Шадар сайд яаралтай зарлан хуралдуулсан. Улмаар Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг өөрчлөн баталсан.

Зарим зүйлсийг өөрчилсний нэг нь Хурдан морины уралдаан. Тодруулбал, гурван насны эрлийз морины уралдааныг явуулахаар болсон байна.

Уяачид, мэргэжлийн холбоод иргэдээс удаа дараа ирсэн олон хүсэлтүүдийг Шадар сайд Я.Содбаатар өчигдрийн хурлаар хэлэлцүүлээд дээрхи шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбогдуулан зохион байгуулалтуудын талаар мэдээлэл өгөх ажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ