• “Аж ахуй нэгжүүдээ нээснээр ажилд авна гэсэн зар 10 дахин нэмэгдсэн”

    2020-07-09

    Нийслэлийн удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай хуралдаан болж байна.

    Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан иргэдээ ажилтай, орлогтой байлгах талаар цаашид ч үе шаттай арга хэмжээ авна гэв.

    Тэрбээр “Цаашид нээх боломжтой үйлчилгээний нэр, төрлийг судалж байгаа. Ажлын байрыг алдахгүй талаар тодорхой чиглэл өгсөн байгаа. Шинэ Засгийн газар хуралдаж долдугаар сарын 15-наас хойш ямар халдвар хамгаагүйтлийн төвшинд ажиллах талаар санал авагдаад явж байгаа.

    Хамгийн түрүүнд дэлгүүрүүдээ нээсэн. Дараа нь соёлын байгууллагууд, тэрний дараа зуны улиралд зугаалах, эрүүл мэндээ дэмжих чиглэлээр дотоодын аялал жуулчлалын байгууллагуудаа нээсэн. Номын сан, музейгээ нээсэн.

    АН-үүдийн хүсэлтийн дагуу орой үдэш зөв боловсон өнгөрөөх газруудыг нээсэн.

    Цаашдаа ч гэсэн нээх чиглэлийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Ажилд авна гэсэн зар 10 дахин нэмэгдсэн байна. Иргэдээ ажилтай, орлоготой байлгах талаар үе шаттай арга хэмжээ авна” гэлээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ