• “Долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд хотоос гарах хөдөлгөөнийг хааж болзошгүй”

    2020-07-08

    Хүй долоон худагт болох хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаах талаар ЦЕГын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэв.

    Тэрбээр “13 дугаар зуун цогцолборт зөвхөн баяр, наадмын бөхийн барилдаан, сур болон шагайн харваанд оролцох хүмүүс, зохион байгуулагчид очно.

    Цогцолборын хамгийн цаад хэсэгт 2,000 орчим автомашины зогсоол бэлдсэнд тамирчид болон зохион байгуулагчид автомашинаа тавина. Хамгийн цаад талын зогсоолоос наашаа нэг ч машин явуулахгүй. Зөвхөн хамгаалалт, зэвсэгт хүчин, онцгой байдал, мэргэжлийн хяналтын машинууд зорчих эрхтэй. 

    Хурдан морины уралдааны үеэр Улаанбаатар хотоос гарах хөдөлгөөнийг хаана.

    Орох хөдөлгөөн нээлттэй байна” хэмээн ярилаа.

    Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон цахим хэлбэрээр дамжуулан долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам холбогдох мэргэжлийн байгууллагаас гаргасан заавар, зөвлөмжийг баримтлан зохион байгуулна” гэсэн юм.

    Харин энэ талаар Тээврийн Цагдаагийн албанаас тодруулахад одоохондоо зам хаах тухай албаны шийдвэр ирээгүй гэв. Одоогоор хэдээс хэдэн цагийн хооронд хаах нь тодорхой бус байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ