• У.Хүрэлсүх: Сайд нараас концесс, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын сайд нарыг танилцуулсантай холбоотойгоор УИХ-ын гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж дууслаа. Ингэснээр Засгийн газар шинээр байгуулагдаж байгаа юм.

    УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх төгсгөлд нь “Шинэ Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах анхны Засгийн газар шинээр байгуулагдаж, ажилдаа орж байна.

    Энэ удаагийн парламент хөгжлийн төлөө байгаасай, хоорондоо хэрэлддэггүй, бодлого, хөгжил ярьдаг, шударга, хулгай хийхгүй, ЖДҮ-чид, концессчид биш байгаасай хэмээнд ард түмэн сонгосон. Алдагдсан уурхайнуудаа төрдөө аваарай гэж сонгосон. Тиймээс хэлсэн үгэндээ эзэн байцгаана шүү.

    Би эх орныхоо, төр засгийн өмч хөрөнгөөс нэг ширхэг хадаас хулгай хийхгүй. Хулгай хийвэл шоронд явна. Би өнгөрсөн гурван жил ингэж ажиллаж ирсэн, надтай ажиллаж байгаа сайд нар ч мөн ийм зарчмаар ажиллана. Сайд нараас концесс, томилгооны шахалт, дарамт, хууль бус зүйл битгий шаардаарай, УИХ-ын гишүүд ээ.У.Хүрэлс

    Сайд нарыг дарамталж ажлаа бүтээлгэнэ гэвэл би шалгуулна шүү. Эрх баригч намын даргын хувьд эх орноосоо хулгай хийдэггүй парламент байж, ард иргэдийнхээ амьдрал ахуйг нь дээшлүүлье” хэмээлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Эрдэнэт овоотын төмөр зам хууль бусаар эхэлсэн ч тэзү гэрээнүүд нь сүүлийн үед шудрага хийгдэж байгаа геополитик талаасаа энэ зам ашигтай нь батлагдсан. Зөв хүмүүст эзэмшүүлвэл монголд өгөөжөө өгнө

    Холбоотой мэдээ