Трампын уг шийдвэр олон нийтэд ил болсны дараа түүний гол өрсөлдөгч, арваннэгдүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшиж буй, АНУ-ын Дэд Ерөнхийлөгч асан Жо Байден “Хэрэв би Ерөнхийлөгч болбол ДЭМБ-д дахин элсэж, дэлхийн тавцан дахь манлайллаа сэргээнэ” хэмээжээ.
Ардчилсан намын гишүүн, сенатч Роберт Менендес “Цар тахлын дэгдэлтийн оргил үед АНУ-ын төрийн тэргүүн ДЭМБ-аас гарах хүсэлтээ Конгресст хүргүүллээ. Энэ бол цар тахлын эсрэг Трампын явуулж буй арга хэмжээ ямар ч эмх замбараагүй, уялдаа холбоогүй байгааг харуулсан хэрэг байлаа. Ингээд Америкчууд өвчтэй хэвээр, АНУ ганцаараа үлдлээ” хэмээн жиргэсэн байна.
АНУ бол ДЭМБ-ын хамгийн том санхүүжүүлэгч орон бөгөөд 2019 онд нийт төсвийн 15 хувийг буюу 400 сая орчим ам.долларыг тус байгууллагад хандивлаж байжээ. Иймд ДЭМБ-ын цаашдын санхүүгийн байдал, дэлхий нийтэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, цар тахал болон бусад өвчинтэй тэмцэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт хэрхэх талаар эргэлзээтэй байдал үүсч эхэллээ хэмээн ажиглагчид бичиж, ярьж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 cэтгэгдэлтэй