• Төв аймгийн Эрдэнэ сумаас XIII зуун цогцолбор хүртэл хөдөлгөөнийг бүсчлэн хаана

    2020-07-08

    Баяр, наадмын өдрүүдэд авто замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулан ажиллах тухай Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлжээ.

    Зам хаах албан ёсны шийдвэр, мэдээлэл гараагүй

    Орон нутгийн болон аймгуудын замыг хаах эсэх шийдвэр нь Зам тээврийн хөгжлийн яам, мөн тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжаар гардаг. Өнөөдрийн байдлаар буюу баяр наадмын өдрүүдэд нийслэлээс гарах, орох болон орон нутгийн замыг хаах эсэх талаар албан ёсны шийдвэр, мэдээлэл гараагүй.

    Гэхдээ коронавирустэй холбоотойгоор долдугаар сарын 15-ныг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасан учраас гэнэтийн байдлаар өвчин эмгэгтэй холбоотой шийдвэр гарахыг үгүйсгэхгүй.

    Бусад шалтгаанаар замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргаагүй. Мөн Тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрвэл зам хааж магадгүй. Тиймээс хууль бусаар ан хийхгүй, тарвага болон бусад амьтны мах идэхгүй байхыг анхаарахыг хүслээ.

    Төв аймгийн Эрдэнэ сумаас XIII зуун цогцолбор хүртэл хөдөлгөөнийг бүсчлэн хаана

    Коронавирустэй холбоотойгоор улсын баяр наадмыг үзэгчгүй, онлайнаар зохион байгуулж, хэвлэл мэдээллийн өргөн сувгаар нэвтрүүлэх ажлыг наадам зохион байгуулах комиссынхон хийж байгаа. Үүнтэй холбоотойгоор Төв аймгийн Эрдэнэ сум, төв замаасаа XIII зуун цогцолбор хүртэлх чиглэлд хөдөлгөөнийг бүсчлэн хаана. Баяр наадмын үйл ажиллагаа болох тухайн хэсгүүдийг бүсчилж хаана.

    Иргэдийг тийш нь оруулахгүй байхаар хөдөлгөөний хамгаалалт хийх төлөвлөгөө гарч, бэлтгэл ажлыг хангасан. Мөн Төв аймгийн Хүй долоон худаг буюу Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн цаад талын Лүн чиглэлийн төв замаар хөдөлгөөн саадгүй зорчино. Харин хурдан морины бариа бүхий Хүй долоон худгийн Монгол наадам цогцолбор руу оруулахгүй.

    Зөвхөн наадам зохион байгуулах комиссынхон, бөхчүүд, уяачид тодорхой шалгуураар орно

    Наадмын өдрүүдэд 24 цагийн турш харуул хамгаалалттай байна. Тухайн хэсэг рүү хэнийг ч нэвтрүүлэхгүй. Зөвхөн наадам зохион байгуулах комиссынхон, бөхчүүд, уяачид тодорхой шалгуураар орно. Тэгэхээр XIII зуун цогцолбор, Хүй долоон худгийн чиглэлд хөдөлгөөн нэмэгдэх магадлалтай тул тусгай хамгаалалтын цуваа зорчих үед хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй. Тиймээс морин уралдаан, бөхийн барилдаан эхлэх үед иргэд баруун тийш Лүн, зүүн тийш XIII зуун цогцолбор руу аль болох хөдөлгөөнд оролцохгүй байх хэрэгтэй.

    Эвдрэл үүссэн, засварлагдаж байгаа замын байршил, цэг болон аймаг орон нутаг руу очих, туулах боломжит хугацааг тооцоолсон хүснэгтийг доорх зургаас харна уу.

    Эх сурвалж:ЗТХЯ

    Эх сурвалж:ЗТХЯ

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ