• “Наадмыг зөвхөн стадионд биш хөдөө хийдэг уламжлалыг иргэддээ танилцуулахын тулд ингэж зохион байгуулж байгаа”

    2020-07-08

    Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж байна.

    Энэ үеэр НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны төсвийн салбарыг хариуцаж байгаа н.Ганхүү  “2020 оны төсвийг төлөвлөхдөө баяр, наадмын зардлыг гурван тэрбум байхаар хуульчлан баталсан. Энэ оны төсөв дээр коронавирусын цар тахал гарсантай холбоотойгоор бөхчүүд, харваач, унаач хүүхдүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн зардал, тухайн газар нутгийн ариутгалыг ЭМЯ-наас гаргасан журмын дагуу тодорхой цагуудаар хийх болсонтой холбоотой онцлог зардал тусгагдсан.

    Дэлхийд ганцхан Монгол наадмаа стадионд биш хөдөө, хээр талд нутагт хийдэг хуучин уламжлалаа ард түмэндээ болон цаашлаад дэлхий нийтэд танилцуулахын тулд энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа.

    Наадмыг гурван хоног зохион байгуулдаг бол зохион байгуулалтын ажлыг сарын хугацаанд хийж байна. Өнөөдрийн байдлаар батлагдсан зардлаас 1.6 тэрбум зарцуулагдахаар санхүүжилт нь гараад явж байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ