• Л.Халтар: Дарханы замыг барих Хятад мэргэжилтнүүд өнөөдрөөс эхлэн орж ирж байгаа

    УИХ-д Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн танхимд ажиллах сайдуудыг танилцуулж, уг танилцуулгатай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авч байна.  Зам, тээврийн хөгжлийн сайдаар өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан Л.Халтарыг томилсон билээ. Сайд Л.Халтараас Дарханы гишүүд замыг их асууж байна.

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Монголд цементын хомсдол үүсчихээд байна.  Эхний ээлжийн хоёр урсгалтай замыг ашиглалтад оруулахад 55 мянган тонн цемент хэрэгтэй байгаа.

    Хоёрдугаарт, цар тахалтай холбоотойгоор БНХАУ-аас орж ирэх мэргэжилтэн, инженерүүдийн Монголд ирэх хугацаа хойшлогдсон. Уг нь 2019 оны төгсгөлд төлөвлөхдөө 2020 оны гуравдугаар сарын 15-ны үеэр орж ирээд, ажлаа эхлэх болов уу гэж байсан. Харамсалтай нь санасанаар болсонгүй, нөхцөл байдал өөрөөр эргэлээ.

    Өнөөдрөөс эхлээд цөөн ч гэсэн мэргэжилтнүүд орж ирж эхэлж байна.

    Хоёр болон дөрөвдүгээр багцын хувьд хүнд байна. 14-15 сая ам.долларын багц дээр маш хямдхан үнээр өрсөлдөж орж ирсэн хятадын компаниуд өнөөдөр манайд ирээгүй байна. Араас нь хөөцөлдөж асуухад зарим нь харьяа газраасаа зөвшөөрөл аваагүй байна гэсэн хариу өгч байгаа” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ