Ж.Батбаясгалан:Үзэгчгүй наадам гэж ярьж байна, харин ч энэ жил олон үзэгчтэй болох ёстой

2020-07-08

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийж байна.

Ж.Батбаясгалан “Бөхийн барилдаан,  сур харваа, шагайн харвааг Төв аймгийн Эрдэнэ сумын төв талбайд байрлах баяр, наадмыг талбайд зохион байгуулагдана. Хүн цуглуулж болохгүй гэсэн чиглэлийн дагуу Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооноос ард иргэдийг баяр, наадмын талбайд зохион байгуулахгүй байх, теле наадам хийхээр болсон.

Долдугаар сарын 11,12-ны өдрүүдэд баяр, наадам зохион байгуулах хороо, бүх салбар хороод, тамирчдад заавар, зөвлөмж, халдвар, хамгаагүйтлийн дэглэмийг мөрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ямар нэгэн үйлдвэр, үйлчилгээ зохион байгуулагдахгүй.

Хүмүүс үзэгчгүй наадам болно гэж ярьж байна. Харин ч энэ жил олон үзэгчтэй болох ёстой.

Дэлхийд ганцхан байдаг Монгол наадмаа телевизээр шууд үзэх боломжийг нээж байгаа. Дэлхийд ганцхан байдаг Монгол наадмыг олон улсын хэмжээнд үзүүлэх боломжийг хангах чиглэлээр ажиллаж байна. Нийт төсөв болох гурван тэрбумд:

  • Шагналын зардал
  • Урлаг, соёл, ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа
  • Хэв журам, аюулгүй байдал, онцгой байдлын дэглэм сахиулах
  • Ард иргэддээ хүргэх хэвлэл мэдээлэл, сурталчилгааны зардал багтсан” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Уг ньэрийн гурван наадмыг үзэх гэж бус хөгжөөн дэмжих уухайн түрлэг нэмэх гэж л очдог юм даа Энэ жишгээр ойлгож байгаа бол том цэнгэлдэх хүрээлэн наадмын цогцолбор хэрэггүй болох нь л дээ

Холбоотой мэдээ