• Г.Дамдинням:Дарханы замыг дуустал чихнээс чинь салахгүй шүү, Л.Халтар сайд аа!

    2020-07-08

    Засгийн газрын гишүүдийн танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Зам, тээврийн хөгжлийн сайдаар өмнө нь дэд сайдаар ажиллаж байсан Л.Халтарыг томилсон билээ.

    УИХ-ын гишүүн Г.Дамдинням “Сайд нарын бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун байгаа.  Зам, тээвэр хөгжлийн сайдаас Х.Халтарт хандаж Дарханы  замыг дуусгахын тулд таны чихнээс салахгүй шүү гэдгийг хэлье. Олон нийтэд Дарханы замыг хэдэн оны хэдэн сард дуусгах гэсэн төлөвлөгөө танилцуулаарай. Өмнөх шиг сонин цаг хугацаа хэлэхээр ард түмэн ойлгохгүй байна. Гол нь үнэн зөвөөр нь мэдээлээрэй.

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд таниас Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн өмчлөх асуудлыг  шаардана. Энэ үйлдвэр Аж үйлдвэрийн цогцолбор болж босч ирэх ёстой. Одоо бол зүгээр ухаад, зардаг газар болчихсон. Дарханы залуучуудыг ажил байраар хангахад арагшаа ухарсан” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ