“Хоёроос илүү байр, машинтай бол ТАНСАГ хэрэглээтэй гэж үзээд, татварыг нь нэмэх ёстой”

2020-07-08

Засгийн газрын 16 сайдыг УИХ-д танилцуулж, тангараг өргүүлэн баталсан билээ. Танилцуулгатай холбоойтогоор гишүүд үг хэлж, асуулт асуусан юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд татварын шинэчлэл хийсэн ч гэсэн алдаа, дутагдалтай болчихоод байна. Нэг жилдээ багтаад гурван чиглэлээр өөрчлөлт оруулмаар байна. Юуны өмнө хэрэглээний татварыг шинэчилмээр байна. Ердийн буюу эрүүл, тансаг, эрүүл бус гэж хувааж татварыг нь зохистой тогтоох хэрэгтэй. Манайхны тансаг хэрэглээ байх ёстой хэрээс хэтрээд байна.

Хоёроос илүү байр, машинтай бол тансаг хэрэглээнд тооцогдоод татвар нь нэмэгдэх ёстой.

Сингапурт гэхэд машиныхаа мотороос шалтгаалаад 100 хувийн татвартай байгаа.Хүнийг машин унуулахгүй гээд байгаа биш, хэрэглээг нь зөв болгох зорилготой. Илүү тансаг хэрэглээтэй байя гэвэл тэрнийхээ хэмжээгээр илүү татвараа төл гэсэн л энгийн зарим. Тэрнээс олсон мөнгөөрөө нийтийн тээврийн салбараа хөгжүүлдэг. Ийм л жишгээр дэлхийн том хотуудын нийтийн тээвэр үнэгүй болж эхлээд байна.

Эрүүл бус хэрэглээ гэж айхтар зүйл байна. Эрүүл бус хэрэглээ болох архи, тамхи өндөр татвартай байх ёстой. Өндөр татвар ногдуулж байж эрүүл хэрэглээ рүү олон нийтийг чиглүүлнэ” гэлээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Санал нэг байна. Хууль зүйн сайд асан нэгэн шиг байр байхгүй Гүнтэд нэг амбаартай түрээсийн байранд суудаг бол ямар татвар оногдуулах вэ.

  • Ug ni l bol zuv. Gehdee uunees uritaad tatvaraas bultah nuh tsoorhoigoo bugluh, orlogo, ashgaa nuuj haagaad surchihsan heseg buleg humuus ruu chiglesen arga hemjeeg tulhuu avah. Hetdee ene sanaagaa heregjuuleed niit irgediin dund huulichilj gargaval arai shudarga. Unuudriin bodit bdal bol neg engiin urh ail 1 baishin, 1 mashintai l bval ih yum bga. Diilenh ni ger horoolold, leasingtei, esvel tureeseer amidarch bna daa 

  • Түрээсийн байранд суудаг цагаан хаданд нүүрсний тээвэрт явдаг сайдын машин нэртэй100 наад машинтай хүн яах вэ.

  • тийм шүү.бид нэг дэлхий дээр байж бусадын адил л амьдрах ёстой. ядуу гэчхээд түгжэрээд байдаг.3 хан сая байж бусадаасаа хулгай хийж амьдардаг.дарга өвчтэй.70сая малтай өлсгөлөн иргэдтэй гурил будаа өгнө.хятадын хараат хүнс хоолтой.3000шахам жилийн түүхтэй 100жилийн хөгжил ярьж иргэнд нь 0.7олдохгүй байдаг 1.5 cая хавтгай дөрвөлжин газар нутагтай яаж зовж амьдрах аргаа олдог төр ард түмэнтэй гадаадыг шүтэгсэд билээ

  • Маш зөв! Авах мөнгөтэй байгаа бол татвар төлөх боломжтой байна гэсэн үг би дэлхийн 20-д орноор явсан харьцуулаад харахад манай монголчууд улс нь навсайсан мөртлөө иргэд нь маш их тансаг хэрэглээтэй дэлхийн ихэнх улсуудад хувийн эзэмшлийн машин байртай байна гэдэг бол маш тансаг хэрэглээндээ ордог юм бээлээ шүү 

  • Зөв ш дээ. Маш олон байртай хүн байдаг юм гэнэ лээ. Хэн нь тэр олон байр түрээслэж , хэн нь насаараа байрны мөнгө цуглуулж суудаг юм. Бас машин бна. Эхнэр нөхөр хүүхэд гээд гэр бүлийн гишүүдийнхээ тоогоор  болсон болоогүй сайн ,муу машинтай нөхдүүд зөндөө. Тэр олон байр машин авч чадсан юм татвараа царай алдаж үхчих гээд байлгүй төлчих байлгүй дээ.

    • Хүн тээвэрт явдаг ачаа тээвэрт явдаг нүүрс тээвэрт явдаг хот гэх зэрэг гэрээсээ хол тээвэр хийдэг том оврын машины жолооч нарын ар гэр жижиг тэргээр явах эрхгүй болох юм бна даа. Юм л бол татвар. Татвараас өөр юм сэдэхээ сэтгэхээ больсон дарангуйлагч бэрдүүд тонилоосой

Холбоотой мэдээ