Соёлын сайд С.Чулуун:Хулгай хийдэг биш эмхэлдэг, цэгцэлдэг судлаач хүн би

2020-07-08

Засгийн газрын гишүүдийн танилцуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж байна. Шинээр байгуулагдаж буй Соёлын яамны сайдаар  өмнө нь дэд сайдаар ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, Академич С.Чулууныг томилж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Олон эрдэмтэн, мэргэд асуудал тавьж байна. Соёлын хулгайтай тэмцэх ёстой яамны сайдаар соёлын хулгайтай холбогдсон хүн тавьж байгаа юм биш үү гэж асууж байна. Эрдэмтэн, мэргэдийнхээ үгийг сонсох чадвар танд маш чухал байх” гэв.

Үүнйи хариуд С.Чулуун “Мэдээж эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллана. Эрүүл шүүмжлэлийг хүлээж авна, харин гүтгэлгийг хүлээж авахгүй.

Хулгай хийдэг биш эмхэлдэг, цэгцэлдэг судлаач хүн, тийм ч судалгааны байгууллагыг удирдаж ирсэн гэдэгтэй итгэлтэй байна” гэв.

Сампилдондовын Чулуун: 

  • С.Чулуун нь 1977 онд Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн. 43 настай. Үндэс, угсаа Халх. Ам бүл 5
  • 1995 онд Төв аймгийн Зуунмод хотын 2 дугаар сургууль
  • 1999, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Түүхч, түүхийн багш мэргэжилтэй, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, академич цолтой.
  • 1999-2001 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
  • 2004-2006 онд МУИС-ийн Түүхийн тэнхимд багш
  • 2006-2009 онд ХҮДС-д Дэд захирал
  • 2009-2010 онд МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуульд Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2010-2015 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал
  • 2015-2019 онд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, 2019 оноос одоог хүртэл ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Социализм, Ю.Цэдэнбал  даргыг магтан дуулж, Ц.Лоохууз нарын бүлэглэлийг шүүмжилж  байсан  ШУКО, МАХН-ын түүхийн багш  Ж.Болдбаатар, түүний шавь С.Чулуун нар  Цэдэнбалын бүлэг гэж ярьдаг, түүний гавьяа зүтгэлийг аль болохоор үгүйсгэхийг оролдож,  Чингис хаан, Богд хааныг шагшин магтах болжээ. Цагийн аясаар өөрчлөгдөж байдаг ийм л нэг хүн хамгийн гол Соёлыг яамыг тэргүүлнэ  гэдэг эргэлзээтэй байна. 

Холбоотой мэдээ