Эрүүл мэндийн сайд Б.Цогтбаатар биш Т.Мөнхсайхан болно

2020-07-08

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын гишүүдийн нэрсийг баталсан билээ. Өнөөдөр Засгийн газрын бүрэлдэхүүнийг чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулж байна.

Тэгвэл Эрүүл мэндийн сайдад МАН-ын Удирдах зөвлөлөөс нэрийг нь батлаад байсан Б.Цогтбаатарыг солижээ. Б.Цогтбаатарын оронд одоо Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий захирал Т.Мөнхсайханыг томилжээ.

Т.Мөнхсайхан нь:

  • 2006-2016 он  хүртэл ГССҮТ-д Их эмч
  • Үений дурангийн Нийгэмлэгийн захирал
  • Монголын түлэнхийн сангийн тэргүүлэгч
  • Олон улсын үе судлалын нийгэмлэгийн тэргүүлэгч, гишүүн зэрэг үүргийг хавсран гүйцэтгэж байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • хүний амь нас, эмнэлэгийн ажилчдын ажиллах нөхцөл, иргэдэд үйлчлэх шуурхай чадварлаг боловсон хүчин гээд үнэхээр салбараа мэддэг сайн менежер хүний л хийх ажил юм байгаан элдэв эрх ашиг харж төрийн ажлыг нэр хүндгүй болгох махан толгойтуудыг яаалтай 

  • Цогтбаатар шиг хөгийн юм сайд болдоггүй л байхгүй юу. Салбарынхаа нэг байгууллагын шинэ жилд дээр очиж, архи ууж, агсам тавьж, хүний чих хазаж танхайрч байв. Өөрийн нууц амраг Нандиа гэх эмэгтэйг АУИС-д сургалтын албаны даргаар хүртэл тавьж байгаа орчин цагийн хөгийн коммунист ш дээ.

  • Мөнхсайхан жинхэнэ ажилчин ангиас гаралтай эгэл бор амьдралыг мэднэ. Аав нь жолооч, ээж нь худалдагч  ажилч хөдөлмөрч хүмүүс  5 жилийн гавшгайч олон удаагийн хөдөлмөрийн аварга болж байсан. Өөрийн хүч хөдөлмөрөөрөө зах байгуулж зах зээлд олон айлын амьдралд дээшилсэн дээ. Мөнхсайхан сурлага хүмүүжлээр тэргүүний сурагч байсан.  Ахмадыг хүндлэн ачилах нялхасыг энэрэх сэтгэл хүн чанар түүнд бий.  Бодлого боловсролуулж эрүүл мэндийн салбарыг сайжруулах ухаан чадвар мэдлэг боловсрол түүнд байгаа. 

Холбоотой мэдээ