• Даланг бөглөн барилгын хогоо хаясан нэг иргэний үйлдлээс болж Нарны гүүр орчим тэр чигтээ усанд автжээ

    2020-07-07

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж байна. Дараалан орж буй усархаг борооны улмаас авто зам, явган хүний зам хууларч, хотын төвд их хэмжээний усны хуримтлал бий болоод буй.

    Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан холбогдох мэргэжлийн байгууллагуудыг хамтарч, үер, уснаас сэргийлэх, ус зайлуулах байгууламжийн нөхцөл байдлыг сайжруулахыг үүрэг болгов.

    Хурлын үеэр мэргэжлийн байгууллагуудын зүгээс дүүрэг болгонд гарсан эвдрэл, хохирол, ус хуримтлах болсон шалтгааныг танилцуулав.

    Ингэхэд өнгөрөгч амралтын өдрүүдэд Нарны гүүрний хойд талд тогтсон ус нь иргэний далан, сувгийг хаан барилгын хог, хаягдлыг буулгаснаас болж тухайн хэсэгт их хэмжээний ус хуримтлагдсан талаар албаныхан мэдээлэв.

    Үүнд иргэнд өгсөн зөвшөөрлийг нь цуцлах, зөвшөөрөл олгосон даргад хариуцлага тооцохыг үүрэг болгов.

    “Улаанбаатарын хотын нэг иргэн, ААН-ээс болж нийтээрээ усанд автаж болохгүй”

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ