• Ж.Батбаясгалан:”Дэнжийн 1000″-ын даланг харлаа, далан чинь зүгээр босоо хана болчихсон юм уу?

    2020-07-07

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй Нийслэлийн онцгой комиссын ажлын хэсэг хуралдаж байна. Дараалан орж буй усархаг борооны улмаас авто зам, явган хүний зам хууларч, хотын төвд их хэмжээний усны хуримтлал бий болоод буй.

    Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Дэнжийн мянгын даланг холбогдох мэргэжлийн байгууллагууд стандартын шалгалт хийхийг үүрэг болголоо.

    Тэрбээр “Төсвийн хөрөнгө урсаад байна. Төсвийн хөрөнгө үр дүнтэй, эдийн засгийн ач холбогдолтой, иргэдийн аюулгүй байдлыг бий болгоход зарцуулагдаж байгаа хирнээ нөгөө гараараа үнэгүйдүүлээд байна.

    Дэнжийн мянгын далан, сувгийг харлаа. Далан чинь зүгээр босоо хана болчихсон юм уу? Инженер биш, жирийн хүний нүдээр харахад ч далан чинь тодорхой хэмжээний градустай зөөллөдөг, инженерийн маш том зүйл биз дээ. Хэзээ далан хана шиг байсан юм. Тэрийг босоо юмыг чинь ус очиж мөргөөд доогуур нь шургана биз дээ. Захиалагч болон гүйцэтгэгч компанийнх нь хүмүүсийг олж авч, уулз. Яагаад хоёр талаас нь шахаад, тийм босоо юм хийчихдэг юм.

    С.Даваасүрэн дарга/Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга/ далан, суваг хариуцсан инженер, мэргэжилтнээрээ хянуул. Хэд, хэдэн газар үерийн далан гэж яг ийм юмнууд байгаа.

    Дэлхий дээр ийм далан байдгийг би лав мэдэхгүй юм байна.

    70,80-аад онд хийсэн далан, сувгаа 21 дүгээр зууны инжернерчлэлд дахин тохируулан,шинэчлэх шаардлагатай байна.

    Авто зам хууларсны хувьд харин ч бороо, ус орж байгаад баярлаж байна. Нүглийн нүдийг ямар ч нөлөөлөлгүйгээр бид нарт ил болгож өгч байна.

    Зарим хариуцлагагүй ажлуудыг ямар ч арын хаалгагүйгээр гаргаж ирж байна.

    Бүгдээрээ хариуцлага ярьна. Төсвийн нэг ч гэсэн төгрөгийн төлөө бид нар хөөцөлдөх ёстой.

    Авто замын газрууд эвдэрсэн газруудаа нэг бүрчлэн шалтгаан нөхцлийг нь гаргаж ир” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Нэг их хариуцлага тооцдог хүн болж хүрчигнэх шаардлагагүй дээ Байгаүийн давагдашгүй зүйлийн өмнө хүчин мөхөсдөж байна шүүү дээ УБ-ын газар зүйн байршил хотыг хамгаалах далан байгуулах ямар ч боломжгүй Гаргасан хөрөнгөнд ньтохирсон сувгийг зураг төсвийн дагуу барьсан болгонд хариуцлага яриад байввал ажил гүйцэтгэх хүн олдохгүй болох вий Хөгжлийн дээд гээд байдаг америкт чинь хурдны замын далан сэтэрч байна шүү дээ

    • Changa zasag dargatai bolson yum bndaa huurhii chanargui ajil hiisen zahiraluud huleej avsan darga nariin daralt ni ihseed suid bolj bgaan bndaa anhnaasaa joohon setgel gargaad hiichihgui dee 

    Холбоотой мэдээ