• Ц.Нямдорж Ерөнхий сайдын хууль зүйн бодлогын зөвлөх боллоо

    2020 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсэн ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогджээ.

    Ц.Нямдорж нь 1975 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1981 онд ЗХУ-ын Ленинград хотын Улсын Их Сургууль Хуульч мэргэжлээр тус тус төгссөн.

    Ажилласан байдал: 

    • 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга
    • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч
    • 1990-1992 онд Монгол Улсын Хууль зүйн тэргүүн дэд сайд
    • 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн
    • 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2000-2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
    • 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2005-2007 онд Монгол Улсын Их Хурлын дарга
    • 2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
    • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
    • 2016-2017 онд Монгол улсын их хурлын дэд дарга
    • 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ