Казакстан улсад нэг өдрийн дотор 1,403 тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авагсдын тоо 48 мянгад хүрлээ

2020-07-07

Дэлхий дахинаа сүүлийн 24 цагийн байдлаар бүртгэгдсэн нийт тохиолдлын тоог ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа танилцууллаа.

  • АНУ-д 44 мянган шинэ тохиолдол, 204 нас баралт
  • Бразилд 20 мянган шинэ тохиолдол, 603 нас баралт
  • Энэтхэг улсад 24 мянган шинэ тохиолдол, 425 нас баралт

Казакстан улсад 1,403 шинэ тохиолдол, 18 нас баралт бүртгэгдэж нийт тохиолдол 48,500-д хүрчээ.

  • Япон улсад 179 шинэ тохиолдол
  • Австрали улсад 140 шинэ тохиолдол
  • БНСУ-д 44 шинэ тохиолдол
  • БНХАУ-д гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн найман тохиолдол тус тус бүртгэгджээ.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ