• Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд шинэ коронавирус Хятадаас үүсэлтэй биш гэжээ

    Их  Британийн “Daily Telegraph” сонины мэдээлснээр, Оксфордын их сургуулийн мэргэжилтнүүд шинэ коронавирус нь Хятадаас үүсэлтэй биш гэж үзэж байна.

    Оксфордын их сургуулийн CEBM анагаах ухааны төвийн ахлах зөвлөх, доктор  Том Жефферсон “Шинэ коронавирус нь Азид гарахаас өмнө бусад газарт гарсаныг  улам олон нотолгоо гэрчилж байна. Оксфордын их сургууль шинэ коронавирусыг дэлхийн олон  газарт “нуугдаж”, харин Хятадаас  үүсэлтэй гэхээсээ илүү тодорхой нөхцөлд идэвхжиж,  Хятадаас үүсэлтэй биш гэдгийг нь Оксфордын их сургуулийн судалгаа харуулж байна” гэжээ.

    Испанийн  вирус судлаачид 2019 оны 3-р сард цуглуулсан бохир усны дээжнээс шинэ коронавирус илрүүлснийг мэдэгдсэн.

    2019 оны 12-р сард Италийн хойд нутгийн Милан, Турин хотын бохир усны дээжинд шинэ коронавирусын генетик бодис илэрсэн болохыг Италийн Үндэсний эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн албаны сайт  дээр мэдээлжээ.

    Өнгөрсөн оны 11-р сард Бразилийн бохир усны дээжид мөн шинэ коронавирусын ул мөр байхыг олж илрүүлсэн байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    • Коронагаар дэлхий дахинд нас барсан хүмүүст нөхөн төлбөр өгөх ээлж ирнэ гэдгийг Хятадууд мэдэж байгаа. Мөн олон сая өвчилсөн хүмүүст эмчилгээний төлбөрөөс аваад бүх зардлыг Хятад улс төлөх ёстой. Ийм хариуцлагаас зугтахын тулд Хятадууд янз бүрээр үзэж байна даа.

    Холбоотой мэдээ