Шинэ Засгийн газар 14 яам, 17 сайдын бүрэлдэхүүнтэйгээр батлагдлаа

2020-07-07

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн олонхийн саналаар дэмжигдлээ.

Ийнхүү Соёлын яамыг шинээр байгуулснаар яамдын тоо нэгээр нэмэгдэж, 14 яамтайгаар ажиллах юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хуваалаа. Яамдын зургаа нь ерөнхий чиг үүргийн, найм нь чиглэлийн яамд байна:

Ерөнхий чиг үүргийн:

  1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
  2. Батлан хамгаалахын сайд;
  3. Гадаад харилцааны сайд;
  4. Сангийн сайд;
  5. Хууль зүй, дотоод хэргийн сайд;
  6. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд;

Чиглэлийн:

  1. Барилга, хот байгуулалтын сайд;
  2. Боловсрол, шинжлэх ухааны сайд;
  3. Зам, тээврийн хөгжлийн сайд;
  4. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд;
  5. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;
  6. Эрчим хүчний сайд;
  7. Эрүүл мэндийн сайд тус тус ажиллахаар болж байна.
Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг 17 гишүүний бүрэлдэхүүнтэй байх юм. Click To Tweet

Мөн хүн амын нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх, амьдралын зөв хэвшилд сургах замаар хүн амыг эрүүлжүүлэх шаардлагыг харгалзан Нийтийн биеийн тамир, спортын чиг үүргийг бодлого, зохицуулалтыг цаашид Монгол Улсын Ерөнхий сайдын харьяанд, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо хариуцан ажиллахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ