• Коронавирус хаана хамгийн хурдан тархаж байна вэ? Америкт.

    2020-07-07

    АНУ-д коронавирусээр өвчлөгсдийн тоо нэг долоо хоногийн дотор 27 хувиар огцом нэмэгджээ. Долдугаар сарын 5-ны өдөр долоо хоногийн дундаж өвчлөлийг өмнөх долоон хоногтой харьцуулахад 24 мужийн хэмжээнд өвчлөлд нэмэгдэж, улсын хэмжээнд шинээр халдвар авагсдын тоо 27 хувиар нэмэгдсэн нь ДЭМБ-ын санааг ихээр зовоож буй.

    АНУ-д нийт 2,934,499 хүн коронавирусын халдвар авчээ.

    Үүнтэй зэрэгцэн тухайн долоо хоногт хийсэн шинжилгээний тоо хэмжээ өмнөх долоон хоногоос 7.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь Америкт коронавирусын цар тахал эхэлснээс хойшхи хамгийн олон хүнд шинжилгээ хийсэн өдөр байлаа.

    Мөн тус долоо хоногт нийт 3,447 хүн коронавирусын улмаас нас баржээ. Нас баралт Алабама, Флорида, Өмнөд Каролина, Техас, Теннисси зэрэг мужуудад тогтмол нэмэгдэж байна.

    Ийнхүү дахин нэг долоо хоногт шинээр халдвар авагсдын тоо өмнөхөөсөө 27 хувийн өсөлттэй гарснаар АНУ-д өвчлөгсдийн тоо таван долоо хоног тасралтгүй нэмэгдэж байгаа юм. Цар тахлыг хяналтандаа авсан хэмээн үзэж бизнес, ААН-үүдээ нээсэн мужуудад ч дахин хөл хорио тогтооход хүрчээ.

    Эх сурвалж:Reuters

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ