• Ж.Сүхбаатар:Яамгүй, гэр хорооллыг хөгжүүлдэг тусдаа сайдтай баймаар байна

    2020-07-06

    Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон түүнийг дагалдсан хуулийн төслүүдийг хэлэлцэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, дэмжигдлээ.

    Яамдын тоог нэгээр нэмж, 14 болгохоор хуулийн төсөлд тусгажээ. Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамыг Боловсрол, шинжлэх ухааны яам болон Соёлын яам болгон хуваах саналыг оруулж иржээ.  Засгийн газар  Ерөнхий сайд, Шадар сайд, ЗГХЭГ-ын дарга зэрэг 17 сайдын бүрэлдэхүүнтэй байх юм. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, санал хэлэв.

    Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ойрын хоёр жил Засгийн газар тогтвортой ажиллах шаардлага бий. Яам, бүтцээ хөдөлгөхгүй, тогтвортой байлгах нь улсын эрх ашиг юм гэсэн Ерөнхий сайдтай санал нэг байна. Засгийн газрын бүтцийн асуудлаа прагматик байдлаар авч үзэхгшүй бол болохгүй байна. Яамгүй, гэр хорооллыг хөгжүүлэх сайд баймаар байгаа байна. Гэр хорооллын асуудал өөрөө цогц асуудал. Энэ асуудлыг коронавирусын байдал сайжирч эхлэх үед бодох биз ээ.

    Мөн Монгол улс Шударга ёсны сайдтай байх хэрэгтэй. Гадаадын улсуудад ч Minister of Justice гэж байдаг. Харин Дотоод хэргийн сайд нь олон нийтийн аюулгүй байдлыг асуудлыг хариуцдаг байх эрхтэй. Хүний эрх, шударга ёсыг хамгаалах нь Хууль зүй,дотоод хэргийн сайдын чиглэлд орж явах ёстой” хэмээн ярилаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ