• Баянгол дүүрэгт авто зам төдийгүй явган хүний зам хууларчээ

    2020-07-06

    Өнөөдөр Улаанбаатар хотод 15 цагийн орчимд орсон аадар борооны улмаас Баянгол дүүрэг дэх 25-р эмийн сангаас Өргөө кинотеатр чиглэлийн авто зам хууларчээ. Ус зайлуулах шугам дутмаг улмаас борооны ус хуримтлагдаж, авто зам төдийгүй явган хүний зам ч эвдрээд буй.

    Нийслэлийн Авто замын газраас уг эвдрэлийг засахаар шуурхай баг арга хэмжээ авч ажиллаж байна гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ