У.Хүрэлсүхийн шинэ Засгийн газарт Соёлын яам л нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Тус хуулийн төсөлд У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллахыг зохицуулах юм.

МАН-ын энэ оны сонгуульд оролцсон Мөрийн хөтөлбөрт Засгийн газарт Соёлын яамтай байхаар тусгасан. Тиймээс Соёлын яам л нэмэгдэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЭЦ:

  • Шадар сайд
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

Ерөнхий чиг үүргийн:

  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам
  • Батлан хамгаалах яам
  • Гадаад харилцааны яам
  • Сангийн яам
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Чиглэлийн:

  • Барилга, хот байгуулалтын яам
  • Боловсрол, шинжлэх ухааны яам
  • Зам, тээврийн хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эрчим хүчний яам
  • Эрүүл мэндийн яам

Энэхүү хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хурлаар хэлэлцсэний дараа 16 цагаас чуулган эхэлнэ гэж зарласан ч одоогоор эхлээгүй байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ