• Б.Бямбасайханы өмгөөлөгч:Одоо дөнгөж сонгогдсон залуучууд ч гэсэн буруу шийдвэр гаргасан гээд шоронд орох уу?

    2020-07-06

    С.Баяр, С.Баярцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарын долоон хүнд холбогдох шүүх хуралдаан болж байна. Б.Бямбасайханы өмгөөлөгч Б.Цогт сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө.

    -Да.Ганболдын өмгөөлөгч шүүгчдээс татгалзах хүсэлт гаргасныг шүүхээс хэрхэн шийдвэрлэсэн бэ?

    -Ер нь бүх өмгөөлөгчид шүүгчээс татгалзах. Шүүгч өөрөө Да.Ганболд гэх хүний өмгөөлөгч н.Баяртай утсаар холбогдоод “хэрэг түтгэлзэх юм байна, оролцох шаардлагагүй” гэж утсаар хэлсэн. Тэрний дараа барьцаа хөрөнгийг нэмэгдүүлээд гурван хоногийн дотор бүрдүүлэх ямар ч боломжгүй манай хүнээс хоёр, бусдаас нь тав, арван тэрбумыг нэхсэн. Дараа нь цагдан хорьсон. Шүүгч нар албан тушаалаа урвуулаад хэн нэгнийг цагдан хорьсон, эсвэл хэн нэгний эрхийг зөрчсөн бол шалгадаг хуулийнх нь дагуу гомдол гаргасан. Мөрдөн байцаагч өнгөрсөн долоо хоногт шүүгчээс тайлбар авах гэсэн эмнэлэгт хэвтсэн гээд тайлбар өгөөгүй.

    Анхнаасаа санаатайгаар цагдан хорьсон шүүгч шүүхийн шийдвэрийг яаж гаргах нь ойлгомжтой. Тийм учраас энэ хурлыг даргалж явуулж болохгүй, эвгүй болоод байна аа, өөр шүүгч оруулж тавиач ээ гэсэн асуудлыг л тавьсан. Тиймээс шүүгчээс татгалзах санал гаргасан юм. Прокурор юу болохыг мэдэж, зохион байгуулж, харин шүүх нь дагаж байна.

    -Засгийн газраас гаргасан шийдвэрийг дагаж биелүүлсний төлөө шийтгэж байна гэсэн шүүмжлэл нилээдгүй байна.

    -Хэлтэй, устай залуусыг авч ирээд, улсынхаа төлөө Дубайн гэрээг байгуулж, эдийн засгаа босгож ир гэсэн УИХ-ын тогтоолтой ажил. Ерөнхий сайдын захирамч ч бий. Гэтэл өнөөдөр энийг нь хэлмэгдүүлэлт болгож ашиглаад, буруутай гээд хорьж цагдаж байгаа нь үнэхээр харамсалтай. Залуучууд үгээ дуугарах хэрэгтэй. Одоо дөнгөж сонгогдсон залуучууд дараа нь яах юм, буруу шийдвэр гаргасан гээд шоронд орох юм уу? Ийм байдалд удирдлагад очиж байгаа Засгийн газрын гишүүд шийдвэр гаргаж чадах уу? Дараагийн Засгийн газар гарч ирээд шоронд хийвэл яах юм, ингэвэл хэн ажил хийх юм?

    -Ч.Сайханбилэгийн шалгах асуудал хэр ахицтай явж байна вэ?

    -Ч.Сайханбилэг гэж хүн өөрийгөө улс төрийн шийдвэр гаргасан, зөв юм хийсэн л гэж байгаа. Гадаад байгаа тэр хүнийг олж ирэх ажлыг прокурор, шүүхийн байгууллага нь хийх ёстой атал тэрийгээ хийхгүй байна. Ч.Сайханбилэг тухайн үед яаж шийдвэр гаргаснаа ирж тайлбарлах хэрэгтэй байна. Тухайн үед  Сангийн сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат заавал ирж, учраа тайлбарлах ёстой. Ийм юмгүйгээр хурлыг хүчээр хийгээд байгаа нь шийдвэр нь тодорхой болчихсон, улс төрийн шийдвэр гэж хардаж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ