• Шүүхээс Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноолоо

    2020-07-06

    Өнгөрөгч тав дахь өдөр шүүхээс Ж.Эрдэнэбатыг гэм буруутайд тооцсон. Тэгвэл өнөөдөр Ж.Эрдэнэбат нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан шийдвэрээ танилцууллаа.

    Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.

    Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албна тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтрсан оролцсон заалтаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасч, зургаан жил хорих ял оногдуулав. Үүнээс гадна:

    • Б.Отгонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих
    • Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих
    • Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулж
    • С.Мандахбатад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ