• Д.Нарангэрэл:Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

    2020-07-06

    Баян-Өлгий аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

    Тодруулбал, аймгийн Улаанхус суманд нохой зууж ирсэн тарвагатай харьцсан 15 настай хүүхдэд тахлын шинж тэмдэг илэрчээ.

    Улмаар аймгийн төв эмнэлгээс мэргэжлийн баг голомт руу яван, ажиллаж байгаа аж. Нохой зууж ирсэн тарвага нь хөдөлгөөн нь удааширсан байдаг бөгөөд зайлшгүй өвчтэй байдаг гэж ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээллээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ