• Монголын хоёр дахь том Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нээлтээ хийлээ

    2020-07-06

    10 жил хүлээгдсэн Хан-Уул дүүрэг дэх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нээлтээ хийлээ.

    Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн С.Амарсайхан нар оролцлоо.

    Улсын хэмжээнд хүчин чадлаараа Эх нялхасын дараа орох Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 300 ортой. Нийт 880 өрөөтэй бөгөөд 700 эмч, ажиллагсад ажиллах юм. Үүнээс гадна коронавирусын нөхцөл байдал хүндэрвэл 1000-1500 ор дэлгэх зай талбайтай юм.

    Жилдээ 10,000 эх төрж, харин 120 мянган эх, хүүхэд амбулаторийн тусламж үйлчилгээ авах боломжтой.

    Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “30 гаруй жилийн дараа хоёр дахь том эмнэлгээ хүлээн авлаа. 2010 онд суурийг нь тавиад хөрөнгө мөнгөгүй хэмээн зогсоод байсан барилгыг Монгол Улсын Засгийн газар шийдвэр гаргаж, 2018 онд санхүүжилтийг бүрэн олгосон. Монголын эрүүл мэндийн салбар болон нийслэл хотод хийсэн томоохон бүтээн байгуулалт болж байна. Эх, үрсийн эрүүл мэндийн үйлчилгээний асуудал тодорхой төвшинд шийдэгдэж байна гэж Засгийн газар үзэж байна” гэв.  Эмнэлгийн хамт олонд Төрийн соёмбын дурсгалт зүйлийг гардууллаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ