• Казахстан улс хоёр дахь удаагаа хөл хорио тогтоосон дэлхийн анхны улс боллоо

    2020-07-06

    Казахстан улс орон даяар хоёр дахь удаагаа хөл хорионы дэглэм тогтоосон анхны улс боллоо. Тодруулбал, коронавирусын халдварын хоёр дахь давалгаа эхэлсэн гэж үзсэний улмаас өнгөрөгч бямба гарагт улс орон даяар хөл хорион дэглэмийг дахин сэргээжээ.

    Дэлгүүр, фитнесс клус, үсчин гээд үйлчилгээний байгууллагуудыг дахин хоёр долоо хоногийн хугацаагаар хаав. Мөн нийтийн тээврийн үйлчилгээг хязгаарлаж, гурваас дээш хүн нэгэн зэрэг нийтийн тээврээр үйлчлүүлэхийг хориглоод байна. Эрх баригчдын зүгээс энэ хугацааг дахин сунгаж магадгүй гэж үзэж байгаа юм. Алма Ата хотод эмийн сангуудын гадаа урт оочир үүсч, өргөн хэрэглээний парацетрамол эмийн нөөц дууссан гэж AFP агентлаг мэдээлжээ.

    Тус улс өмнө нь гуравдугаар сарын 16-нд бүрэн хөл хорио тогтоож, улмаар тавдугаар сарын эхээр  хөл хорион дэглэмээ сулруулсан анхны улсуудын нэг болж байсан билээ. Тухайн үед нийт тохиолдол 9,000 орчим хүрсэн байв. Харин түүнээс хойш нийт тохиолдол тав дахин нэмэгдэж 47 мянгад хүрсэн бол нийт 188 хүн нас баржээ.

    Эх сурвалж:France24

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ