• Европын комиссоос “Remdesivir” эмийн тарилгыг коронавирусын өвчтөнүүдэд хэрэглэх тусгай зөвшөөрлийг олгожээ

    2020-07-04

    Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Дэлхийн хэмжээнд коронавирусын халдвар авсан хүний тоо 11 саяд хүрчээ. Сүүлийн 24 цагийн байдлаар авч үзвэл:

    • АНУ-д 53,300 шинэ тохиолдол , 624 нас баралт
    • Бразил улсад 42,200 шинэ тохиолдол, 1,290 нас баралт
    • Япон улсад 250 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 124 нь Токио хотод
    • Австрали улсад 66 шинэ тохиолдол
    • БНСУ-д 63 тохиолдол, нэг нас баралт
    • БНХАУ-д гурван шинэ тохиолдол тус тус бүртгэгджээ.

    Европын Эмийн Агентлагийн Хүний эмийн хорооноос Gilead Sciences компанийн  “Remdesivir” эмийн тарилгын коронавирусын халдвар авсан өвчтөнүүдэд хэрэглэх нөхцөлт зөвшөөрлийг олгох дүгнэлтийг гаргаж байсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг дүгнэлтэд үндэслэн  “Remdesivir” эмийн тарилгыг коронавирусын хүндэрсэн өвчтөнүүдэд хэрэглэх зөвшөөрлийг Европын комиссосс олгожээ. Энэ Европын комиссосс коронавирусын эмчилгээнд тусгайлан олгосон эмийн анхны зөвшөөрөл өгсөн явдал байлаа.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ