• “Есөн харын найрлагатай үрлээ тусгаарлалтад ажиллаж буй эмч нартаа өгч байгаа”

    2020-07-03

    Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийд хэвийн ажиллаж эхэллээ.

    Мөн Гандантэгчэнлин хийдээс сүсэгтэн олонд зориулж коронавирусын цар тахлын эсрэг авч хэрэгжүүлсэн зарим ажлаасаа дурьдав.

    МБШТ Гандантэгчэнлин хийдийн хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Одгарьд  “Халдварт гоц өвчин түргэн амирлах, эм, ерөндөг хурдан гарахад чиглэсэн ном, айлтгалуудыг хурсан.

    Өнгөрсөн долоо хоногт Хүрээ цамыг зохион байгуулснаас гадна уламжлалт эм тэргүүтнийг бэлтгэж олноо хүргэсэн.

    Халдварт өвчин гарахын өмнө арваннэгдүгээр сард хүмүүс хүчтэй хатгаа авч, амь эрсдэж байна гэсэн мэдээллийг дагуу есөн харын найрлагатай, уламжлалт жор бүхий таван үрлийг бүтээсэн. Нэг удаадаа 100-аас дээш мянгыг бүтээсэн. Ингээд эмч, цагдаа, онцгой байдлын албаныханд тараасан. Одоо ЭМЯ-тай хамтраад тусгаарлалтад байгаа эмч нарын аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор өгч байгаа. Түүх, уламжлал анагаах ухааны үндэслэлтэй хийсэн болохоос ямар ч судалгаагүй зүйлийг хийгээгүй. Мөн Америк, Европт байгаа гээд үрлийг авахыг хүссэн бүх хүмүүст үнэгүй тараасан” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ