• Цагаан сарын засал, номыг долдугаар сарын 4-9-ний өдрүүдэд айлдана

    2020-07-03

    Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг шат дараатайгаар нээх болсонтой холбогдуулан мэдээлэл хийлээ.

    МБШТ Гандантэгчэнлин хийдийн хэвлэл, мэдээллийн албаны дарга Ж.Одгарьд “Долдугаар сарын 4-9-ний хооронд 09:00-17:00 сүсэгтэн олны хүсэлтийн дагуу Цагаан сарын уншлага, номыг айлдана. Батцагаан дуганы доод талын танхимын баруун, зүүн жигүүрт сүсэгтэн олны хүсэлтийг авч, айлтгал ном хурна” хэмээн ярилаа.

    Ингэхдээ УОК-оос авч хэрэгжүүлж буй халдваргүйжилт тогтмол хийх бөгөөд сүсэгтэн олонд амна хаалттай ирэх, үүдэн дээр ирээд гараа ариутгахыг анхаарууллаа. Мөн ном айлдах Батцагаан дуганыц үүдэнд хөтчүүд байх бөгөөд эдгээр нь хүмүүсийг цөөн тоогоор оруулж, бөөгнөрөл үүсгэхгүй, хүмүүсийг 2.5 метрийн зайтай суух зэрэгт хөтчүүд хяналт тавьж ажиллах юм.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ