ХӨСҮТ-д эмчлүүлж байсан орос жолооч эдгэрэн эмнэлгээс гарчээ

2020-07-03

Өчигдөр нийт 194 хүнд шинжилгээ хийхэд бүгд халдваргүй гарчээ. Мөн дахин хоёр хүн эдгэрэн гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Тодруулбал, тавдугаар сарын 28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг монгол оюутан 36 хоног эмчлэгдэн гарчээ. Мөн коронавирусын халдвар авсан нь Монголд тогтоогдсон Орос жолоочийг 16 хоног эмчлэн, эдгээгээд гаргалаа.

38 настай Оросын иргэн нь зургадугаар сарын 8-ны өдөр халдвар авсан нь тогтоогдсон юм.

Тухайн үед  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа Энэ хүн ОХУ-аас анх удаа манайд орж ирсэн өгүүлэмжтэй. Олон улсын Эрүүл мэндийн дүрмийн дагуу манайд батлагдсан учраас энэ хүнийг Монголдоо, ХӨСҮТ-д тусгаарлан эмчилнэ” хэмээн ярьж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ