• Д.Нямхүү эмч ДЭМБ-ын гишүүн орнуудтай цахимаар харилцан туршлага солилцож байна

    2020-07-03

    Өнөөдрийн ХӨСҮТ-ийн мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.

    Ингэхэд нийт 194 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй гэв.

    Мөн тэрбээр “Д.Нямхүү захирал ДЭМБ-ын Номхон, далайн бүсээс жил бүр зохион байгуулдаг “Шинэ болон сэргэж буй халдвартай тэмцэх” талаар зохион байгуулсан ажлаа бүсийн болон дэлхий нийтийн улс орнуудад харилцан тайлагнаж, туршлага солилцдог.

    Энэ жилийн хувьд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, Монгол Улсын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид юу хийх талаар илтгэл хэлэлцүүлж, цахим хуралд оролцож байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ