• ДЭМБ: Дэлхий даяар COVID-19-ийн 141 вакцин боловсруулж байна

    ДЭМБ-ын Ерөнхий захирал дэлхийн хэмжээнд коронавирусын 141 вакциныг боловсруулж байна гэв. Гэсэн хэдий ч зарим эрдэмтдийг амжилтад хүртэл хэдэн сарын хугацаа шаардлагатай гэж Вашингтон Пост сонинд нийтэлсэн Тедрос Аданом Гебреиесусын бичсэн нийтлэлд дурджээ.

    “Вакциныг вирусын тухай мэдээлэл гарч эхэлмэгц боловсруулж эхэлсэн. Мэдээжийн хэрэг, бүрэн хамгаалалтын баталгаа байхгүй. Гэхдээ ихэнх хүмүүс халдвар авахгүй байх боломжтой гэж бид найдаж байна” гэж тэр бичжээ.

    Коронавирусын өвчний дэгдэлт 2019 оны сүүлээр Хятад улсын Төв хэсэгт бүртгэгдэж, дэлхийн бүх улс оронд тархжээ. Гуравдугаар сарын эхээр ДЭМБ үүнийг тахал хэмээн хүлээн зөвшөөрсөн. Дэлхий дээр COVID-19 халдварын 10.5 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ