• Ц.Анандбазар чуулганд 15 минут хоцорсон тул УИХ-ын дарга түүнд үг хэлэх эрх өгсөнгүй

    2020-07-02

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байх үеэр гишүүд үг хэлэв. Харин энэ үеэр Булган аймгаас сонгогдсон Ц.Анандбазар гишүүн 15 минут хоцорч ирсэн учир УИХ-ын дарга Г.Занданшатар түүнд үг хэлэх эрх өгсөнгүй.

    УИХ-ын дарга Г.Занданшатар ” Ц.Анандбазар 15 минут хоцорсон учраас үг хэлэх эрхгүй. Эе, хүчээ нэгтгэхэд сахилга бат, хамгийн эхлээд ирц чухал. Өнөөдөр чуулганд ирээгүй гурван гишүүний ирцийг тэмдэглэж авахыг Б.Бат-Эрдэнэ гишүүнээс хүсч байна” гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ