Ж.Сүхбаатар:УИХ-ын гишүүн эрх, ямбын хувьд халдаж болдог байх ёстой

2020-07-02

УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаанаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэж байна. Дэд хорооны гишүүдээр Н.Энхболд С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг нэр дэвшүүлээд байна.  Хуульд зааснаар тус дэд хороонд хамгийн олон сонгогдсон гишүүд байх ёстой байдаг бөгөөд бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүн болсон Н.Алтанхуягийг оруулах санал тавьсан ч өөрөө татгалзсан гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь гишүүний эрх ямбыг хамгаалах зорилготой бус гэдгийг ойлгох хэрэгтэй.

Халдашгүй байдлын дэд хороо процедураа тодорхой болгох ёстой.  Ард түмэн бол гишүүд халдашгүй байх ёстой гэж үзэхгүй байгаа. Click To Tweet Харин ч гэм буруутай бол буруугаа хүлээх ёстой гэж үзэж байна. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөгчдийн хувьд халдашгүй боловч, эрх ямбын хувьд халдаж болдог байх ёстой” хэмээн ярилаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Үнэн үнэн. Халдашгүй гэдэг хамгаалалтан дор юу ч хийж магадгүй нөхдүүд бий шүү. Халдаж болдог байх ёстой

  • хариуцлагаа хүлээдэг,ёс зүйтэй байх нь өөрөө халдашгүй байх эрх нь юм шүү.Ёс зүйгүй,хариуцлагагүй байвал хуулиндаа захирагдана,огцроно,эргүүлж татдаг байх ёстой.Хуулиас дээгүүр ямарч эрх ямбыг хэнч эдлэх ёсгүй-нийтээрээ тэгш эрхтэй.

  • Haldashgui erhiig ysutslah heregtei bas chuulgani huraldaan deer yrisann zuildee hariutslaga huleedguig bas tsutslaj.hariutslaga huleedeg baih n zuv.gishuud ys zuitei shudrga baival boloh n ter

Холбоотой мэдээ