У.Хүрэлсүх:Монгол төр задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг байх ёстой

2020-07-02

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар У.Хүрэлсүх Монгол Улсын ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдлоо.

Тэрбээр “Улсынхаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжсэн ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Надад дахин итгэл хүлээлгэсэн МАН-ын журмын нөхөддөө дахин талархал илэрхийлэе.

Сонгуулийн ялалт маань сонгуулийн хариуцлагаар солигдож байна. Улс төр, бизнесийн бүлэглэл,  шударга ёсыг хүсэмжилсэн иргэдийг хооронд тэмцэл өрнөлөө. Сонгогч олон маань өнгө мөнгө, улс төрийн хийрхэлд авталгүй тууштай зарчим, шударга ёсыг үнэлдэг болсон гэдгээ дахин баталж харуулж чадлаа.

Ард түмэн төр нь иргэдээ алагчилдаггүй, хууль дүрэм хэрэгждэг, эх орондоо эзэн байхыг хүсч байна. Энэ хүсэлтийг биелүүлэх нь Монгол төрийн эрхэм үүрэг гэж үзэж байна. Өвөг дээдсийн маань халуун ам, бүлээн цусаар дархлагдсан Монгол төр цаасны өмнө сөхрөх ёсгүй.  Цаашид бид задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх ёстой” хэмээн ярилаа.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ